| |
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Цензургүй яриа”
нэвтрүүлэгт орохдоо нэлээн хэдэн ноцтой баримтыг дэлгэсэн гэхэд болно.
Тэрбээр ял зэм эдэлж байгаа зарим нэгэнд өршөөл үзүүлэх эрхтэй. Харин
хоёр жилийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт уучлал үзүүлж хэцүү
нэртийнхээс сулласан. Тэгвэл тэрбээр "Монгол тулгатны 100” эрхэм
нэвтрүүлгээр оролцохдоо өөрөө ч, эхнэр О.Цолмон нь ч "Ерөнхийлөгчөөс
бид уучлал хүсээгүй, захидал хүсэлт хүргүүлээгүй. Өөрөө уучилсан шүү
дээ” хэмээн ярьсан. Гэтэл сая эрхэм Ерөнхийлөгч "Тэд юу ч гэж ярьж болно
шүү дээ. Н.Энхбаярын өөрийнх нь гарын үсэгтэй, намайг уучлаач,
өршөөгөөч гэх хоёр ч захидал миний ширээнд одоо байгаа шүү дээ” хэмээн
ярьжээ.
Ийнхүү хэн нь үнэн хэлж, хэн нь худлаа хэлээд байгаа талаар ард иргэд
эргэлзэж, ярьсан бүхэнд нь мунгинаж эхэлсэн юм. Түүгээр ч барахгүй
"Тавантолгой” ордын асуудлаар Н.Энхбаяр шал өөр утга агуулгатай зүйл
ярьсан бол Ц.Элбэгдорж үүнийг үгүйсгэж, "Магадгүй, өөрөө хувь эзэмших
хүсэл сонирхолтой хүн байсан болов уу. Түүгээр ч барахгүй авлигын
загалмайлсан эцэг, авлигын үндэс суурийг тавьж тарьсан хүн бол
Н.Энхбаяр” гээд л яриад авна билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?