| |
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын буудлагын тэмцээн өчигдөр Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд, буудлагын "Аваргаас Аварга" клубд эхэллээ. Тус тэмцээнд Улаанбаатар болон орон нутгийн 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргээ сорьж буй.
Тэмцээний эхний өдөр хийн бууны эрэгтэй, эмэгтэй дасгал явагдаж, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, "Замчин” клубын тамирчин ОУХМ Г.Нандинзаяа нар ангилалдаа түрүүлэв. "Рио-2016" олимпийн эрхээ аваад байгаа Г.Нандинзаяагийн хувьд 420.7 оноогоор улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн М.Түвшинжаргал ОУХМ цолны болзол хангалаа.
Эрэгтэй 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 22 тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Э.Даваахүү алт, спортын мастер Г.Буянбаатар, Ш.Буянзаяа нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Тэмцээний дүн:
Хийн урт буу
Эрэгтэй /45 тамирчин/
Эмэгтэй /42 тамирчин/
50 метрийн сонгомол гар бууны дасгалд / 22/
Өнөөдөр 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгал, 50 метрт хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалууд явагдана.
MNB.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?