| |
Хөдөө аж ахуйн салбар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь, гадаад худалдааны ердөө 3.6 хувийг эзэлдэг.
Ажиллах хүчний 3.7 хувийг тариаланчид эзэлдэг ч зөвхөн үр тариа, тосны ургамал, мах, кофе, какоа, элсэн чихэр зэргийг л гаднаас худалдаж авдаг байна.
Тус улс 380 мянга га талбайд тариалан эрхэлдэг бөгөөд энэ талбайнхаа ердөө 20 хувьд нь л тогтмол тариалалт хийж байна. 2006 оны дүн мэдээгээр нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг дотоодын хэрэглээнд, мөн 30 гаруй хувийг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлж, үлдсэн 22 хувийг нь шууд экспортонд гаргажээ.
Дэлгэрүүлбэл 2006 онд тариалсан хүнсний ногооны 33 хувь,цэцгийн 27 хувь, үртарианы 16 хувь, жимс жимснийгэний 16 хувийг гадаадад худалджээ.
Израйлийн тариаланчид дэлхийн бусад улсын тариалан эрхлэгчидтэй харьцуулахад 12 хувь бага усаар 26 хувь илүү ургац авч чаддаг байна.
Израйль улс нь цитрусын төрлийн жимсний үйлдвэрлэл, гадаад худалдаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
Одоогийн байдлаар 40 төрөл зүйлийн жимсийг Израйльд ургуулж байна.
Израйлийн хоёр эрдэмтдийн урт хугацааны судалгаа шинжилгээний дүнд 1973 онд хадгалах хугацаа хамгийн урт улаан лооль гаргаж авсан.
Энэ нээлтээс улбаалж Израйль улс хөдөө аж ахуйн салбараа мөнгөн эргэлтэнд оруулж чадсан бөгөөд өнөөдөр ургамлын үр, тариалангийн дэвшилтэт технологио худалдах болжээ.
Улмаар гурван жил тутамд нэг удаа Хөдөө аж ахуйн технологийн үзэсгэлэн зохион байгуулж, дэлхийн олон улс орны хөдөө аж ахуйн сайд нар, шийдвэр гаргагчид, мэргэжилтнүүд, тариалан эрхлэгчид ирж оролцдог болсон байна.
DMMN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?