| |
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду Майнз” компани /ASX: XAM/ зэс, Өмнөговь аймагт алтны Оюут Улаан төслийг хэрэгжүүлдэг. Төслийн талбай нь Оюутолгой ордоос зүүн хойш 275 км зайд оршдог юм. Тэгвэл тус компани хайгуулын хоёрдугаар бүсээс авсан дээжид 145 гр/тонн агууламж бүхий алтны илэрц илрүүлжээ. Нийт 157 чулуун дээжид судалгаа хийхэд 10гр/тонноос их агууламжтай алтны судал 56, 100 гр/тонноос их агууламжтай алтны найман судал олдсон байна. Түүнчлэн геофизикийн судалгаагаар 4.5 км урт, 300 метр өргөн эрдэжсэн талбайг олж илрүүлжээ.
Хармагтайн өндөр чанартай порфир зэс, алтны ордыг "Turquoise Hill”-ийн охин компани болох "Оюут улаан” компани 100 хувь эзэмшдэг байв. Харин "Xanadu Mines” компани "Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг өнгөрсөн 2014 онд 14 сая ам.доллараар худалдан авчээ.
Эх сурвалж: Proactive Investors
Б.АНХТУЯА
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?