| |
Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбоотой хамтран Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр /TAIEX/-ийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар Бүгд Найрамдах Итали Улсын шүүхийн өнөөгийн нөхцөл, цахимжуулалтыг нэвтрүүлсэн байдалтай танилцаж, туршлага судлахаар зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийж байна.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Андреа Остеллари хүлээн авч уулзав. Айчлалаар Итали улсын Хууль Зүйн Яам, Дээд Шүүх, Шүүхийн Дээд Зөвлөл, Төрийн Зөвлөл, Шүүхийн сургууль, Итали улсын Ромын давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагуудад зочилж, туршлага судалж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?