| |
2024 оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо CONNECTED-2024 ирээдүйн дүр төрхийг тоймлох олон улсын хурал болж байна.
Чуулганд АНУ, Их Британи, Герман, Швейцарь, Нидерланд, Испани, Итали, Польш, Хорват, Финланд, Болгар, Эстони, Гүрж, Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Индонези, Израиль, Турк, АНЭУ, Өмнөд Африк, Балба, Узбекистан. зэрэг дэлхийн 20 гаруй орны 1500 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэ цаг үеийн томоохон сорилт, гол боломжуудад дүн шинжилгээ хийхийн тулд уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс өөрчлөлт, хувьслын талаар судалдаг голлох төлөөлөгчид цуглаж, дэлхий нийтийн үнэт зүйлсийг сурталчлах, одоо буй мэдлэг, туршлагаа ухамсартайгаар ашиглах тухайд санал бодлоо солилцож байна. Энэхүү үйл ажиллагаа нь хүн төрөлхтний өөрчлөлт хөгжилд голлох үүрэгтэй хувь хүмүүсийн ертөнцийг үзэх үзэлд нөлөөлдөг хүмүүс, нийгмийн хөдөлгөөн, байгууллагуудыг нэгтгэснээрээ онцлог болж байна.
Нээлтийн үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын мэндчилгээний үгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд Тамара Дуйсенова уншиж танилцуулав. Тэрээр дэлхийн тэргүүлэх 23 их сургуулийн салбар Казахстанд үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг дурьдаад, стратегийн түншүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэхүү чуулганы гол зорилтуудын талаар ярилаа.“Бид нэгдүгээрт, олон улсын жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрийг эзэмшсэн, хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх. Хоёрдугаарт, боловсролын дэвшилтэт хөтөлбөрийг бий болгож, сургалтын арга технологийг шинэчлэх. Гуравдугаарт, шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилт тавьсан юм. “Хамтдаа үүрсэн ачаа хөнгөн” гэдэг шиг, үр дүнтэй хамтын ажиллагаагаар бид бүгд зорилгодоо хүрнэ гэдэгт итгэж байна” гэж Тамара Дүйсенова хэлэв.
Чуулганы гол илтгэгчдийн дунд түүхч, ирээдүй судлаач, хүн төрөлхтний ирээдүйн тухай шилдэг борлуулалттай номуудын зохиолч Ювал Ноа Харари; зохиолч, хүмүүнлэгч Герд Леонхард; Ногоон эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналт Рае Квон Чунг; Ирээдүй судлаачдын холбооны ерөнхийлөгч, Европын комиссын ирээдүйн бодлогын зөвлөх Таня Шиндлер; Оксфордын их сургуулийн профессор, “Торгоны зам. Дэлхийн шинэ түүх" номуудын зохиогч Питер Франкопан; Байгаль хамгаалагч "Хятадын Ногоон Дарь эх" болон Ногоон хөгжлийг дэмжигч Пегги Лю; Стэнфордын их сургуулийн профессор, хиймэл оюун ухааны хичээлүүдийг боловсруулагч, зохиолч Юнес Бенсуда Мурри; бестселлер зохиолч, WIRED сэтгүүлийн анхны ерөнхий редактор Дэвид Роуэн нар оролцож байна.
“Бид энэхүү эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бүхий л салбарын эрдэмтэд, ирээдүй судлаачид, инноваци, технологийн салбарын тэргүүлэгчид, төр шашин, олон нийтийн зүтгэлтнүүдийг урьсан. Тэдэнтэй хамт бид "Connected" чуулганы гол зорилго болох ирээдүйд дэлхийн эв найрамдал, амар амгаланг бий болгох арга замыг эрэлхийлнэ гэж найдаж байна. Үүний тулд дэлхийн тэр дундаа манай улсын ирээдүйн 20-30 жилийн ирээдүйн дүр төрхийг бүтээж бүрдүүлэх шаардлагатай. Манай компанийн хувьд бодит байдлыг ирээдүйн өндөрлөгөөс урьдчилан харж, ирээдүйдээ ухаалгаар хандах нь маш чухал юм. Бизнесийн салбарт гарсан бүх бүтээн байгуулалтыг бид цаашид улс орны нийгмийн амьдралд хэрэгжүүлэхийг хүсч байна. Энэхүү нүсэр урт аялал бидний хувьд маш чухал" гэж бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, AITAS холдингийн үүсгэн байгуулагч Серик Толукпаев онцлон тэмдэглэв.Энэхүү арга хэмжээ нь Open Mind форматаар явагддаг. Чөлөөт хэлэлцүүлэг нь бүгдийг хавтгайруулахгүй, нээлттэй, оролцогчдын янз бүрийн үзэл бодлыг уян хатан хүлээн авахад дөхөм байдаг. Ингэснээр хэлэлцэж буй сэдвүүдэд илүү нарийвчилсан дүн шинжилгээ, үр дүнтэй яриа хэлэлцээ хийх, энэ цаг үеийн асуулт сорилтуудад хариулт өгөх, дэлхийн ирээдүйн дүр төрхийг бүрдүүлэх шинэлэг шийдлүүдийг хамтдаа хайхад хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.
CONNECTED-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч AITAS холдинг ажиллажээ.
Тус арга хэмжээний стратегийн түншүүд нь Казахстан улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Казахстан улсын Боловсролын яам, Боловсролын тогтвортой хөгжлийн сан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?