| |
Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ирэх хичээлийн жилд 292.359 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээ үүснэ. Үүний 142.150 нь нийслэлд байгаа аж.
Орон нутагт 35-аас дээш бүлэгтэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймаг цэцэрлэгийн хүртээмжинд анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Нийслэлд 35-аас дээш бүлэгтэй 122 цэцэрлэг бий. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн цэцэрлэгүүд нэг бүлэгт явдаг хүүхдийг тоог цөөлөх шаардлагатай байгаа аж.
2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд 99 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлжээ. Түүнээс 9 барилгыг түрээслэх гэрээг цуцалсан байна. Ирэх хичээлийн жилд шинээр дараах байршилд цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүсэж байна. Үүнд:
Эдгээр хороонд нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байр түрээсэлнэ. Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн, эдгээр байршилд ажиллан, байр түрээслэх асуудлыг шийдэх юм байна. Цэцэрлэгийн хүртээмжийг дараах чиглэлээр нэмэхээр төлөвлөжээ. Үүнд:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?