| |
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.
Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь Алмата-2022) алтан медалиа, мөн ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардаж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ. Энэ сарын 21-нээс зургадугаар сарын нэгэнд болж буй тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?