| |
Хэдэн удаа цуцлуулсан. Цуцлах бүрт нь шүүхэддэг. Тэгээд сэргээлгэдэг. Яахав, эрхэм шүүгч “...Байгаа нотлох баримт, үйлчилж буй хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдсэн” гэж хэлнэ. “Авлигал хороолол”-ын газрыг хамгийн сүүлд сэргээж, Ж.Батбаясгалангийн цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүгч “...Яагаад шүүхийн шийдвэр олон нийтэд ил гараад ирчихэв ээ” гээд эрж хайгаад явна лээ.
Нөгөөтэйгүүр Онцгой комисс дүгнэж, олон талаас “...Үерийн буруутан” хэмээгдэж буй нь үнэн л бол “Авлигал хороолол”-ынхонтой ярьж хөөрч, нялцаганаад байх хэрэг юу байна вэ. Хуульд юу гэж заасан байна, түүнийг биелүүлэх нь төрийн үүрэг биш юм уу.
Ганц энэ хороолол ч бус, голын гольдрол өөрчилж, үерийн далан хаасан барилга, байшингуудыг нийтийн эрх ашгийн төлөө нурааж, буулгаж л таарах биз. Цаашлаад бургас хядсан, хот орчмын гол усны урсац өөрчилсөн гэж яригдаад байдаг нөхдүүдийг ч “захиалагч, гүйцэтгэгч”-тэй нь ил гаргавал зохино.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?