| |
Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Урлаг, спортоор дамжуулан хүүхэд, залууст зөв төлөвшил, хүмүүжил олгохыг Голомт банк үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаа хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 онд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, албан ёсны хамтрагчаар ажиллах юм. Бид 18-22 насны хүүхэд, залууст зориулан гаргасан, олон улсын эрхтэй, NFC технологийн “The color” карт болон дижитал хэтэвч “Сошиал пэй” үйлчилгээгээрээ дамжуулан спортод хайртай оюутан залуусаа ивээн тэтгэж, тодорхой хөнгөлөлт, урамшуулал бүхий үйлчилгээ үзүүлэх болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?