| |
Банкууд энэ оны нэгдүгээр сард нийт 387 зээлдэгчид 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3434.8 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77226-д хүрсэн байна.Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 49.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.2 хувиар буурчээ.
Нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.7 хувь нь төгрөгийн зээл, 1.3 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 3.0 хувь бол чанаргүй зээл 0.7 хувийг эзэлжээ.
Нэг зээлдэгчид 61.6 сая төгрөг ногдож байгаа бөгөөд тухайн сард зээлийн эргэн төлөлт 1.9 хувиар буурсан аж.
Б.Дэжид
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?