| |
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний үн болон өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг.Энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.
Үхрийн махны үнэ 170 төгрөгөөр өсчээ: Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 190 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин "Бөмбөгөр”, "Меркури”, "Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна.
Хонины мах 220 төгрөгөөр өсчээ: Хонины ястай нэг килограмм мах дунджаар 5935 төгрөгийн үнэтэй байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буюу 395 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.
Гурил 1200-1500 төгрөгийн үнэтэй байна: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс” хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Хүнсний ногооны үнэ тогтвортой байна: Хоёрдугаар сарын дөрөв дэх долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?