| |
Голомт банк эрхэм харилцагчдадаа зориулан ээлжит картын урамшууллаа зарлаж байна. Энэ удаад ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулсан "YOUR WAY” урамшуулалт хөтөлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн 9 дүгээр сарын 30-ныг дуустал зарлаж байна. Урамшууллын хүрээнд харилцагч та Голомт банкнаас гаргасан ЮнионПэй брэндийн Ган кредит карт болон бүх төрлийн дебит, виртуал картуудаараа гадаад төлбөр тооцоо хийж дараах 2 төрлийн урамшуулалд хамрагдах боломжтой. Үүнд:
1. Гадаадын бүх төрлийн сайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
2. БНСУ, БНХАУ, ОХУ, Япон болон Турк улсуудад ПОС төхөөрөмж ашиглан картаараа худалдан авалт хийж мөн 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
Таны нийт буцаан олголт сар бүрийн 10-ны өдрийн дотор дансанд тань орох бөгөөд та сар бүр 250,000 хүртэл төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй юм.
Хэрэв та ЮнионПэй брэндийн картаа авч амжаагүй бол Голомт банкны вэбсайт болон Интернэт банк, Смарт банк ашиглан картаа захиалаарай.
Урамшуулалд хамрагдах Голомт банкны Ган кредит картын мэдээллийг ЭНД бүх төрлийн дебит картын мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харилцагч та урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Голомт банкны 1800-1646 лавлах утсанд холбогдоно уу.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?