"Дэлхийн энхийн их наадам” ТТБ, "Монголын уламжлалын академи”, "Дэлхийн энх тайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал "Энхийн шагнал”-аа гардуулжээ.

Энэ жилийн энхийн шагналд олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар тодорсон байна.

Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр өмнөх жилүүдэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн С.Эрдэнэчулуун нар тодорч байжээ.

Монголчууд оюуны спортын олон улсын Их Мастер 3, Их Мастер 2, олон улсын Мастер 7-г төрүүлсэн бөгөөд манай улс оюуны спортын дэлхийн олон дээд рекордыг эзэмшиж байна.

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс багаараа сүүлийн дөрвөн жилийн турш эхний гуравт тогтмол шалгарсан амжилтыг үзүүлжээ.

Х.Хатанбаатарыг Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд гаргаж, Монгол хүний үнэ цэнийг олон улсад хүлээн зөвшоөрүүлж чадсан шилдэг сурган хүмүүжүүлэгч, Монголын оюуны салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлж, Энхийн шагналтнаар ийнхүү тодруулжээ.