![]() |
Улсын Ерөнхий Прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны долоодугаар сарын 6 хүртэл улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан 111 хүнд холбогдох 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүнээс 36 яллагдагчид холбогдох 18 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэг ес байна. Үүнээс хоёр нь шийдэгдэж бусдыг нь хянан шалгаж байгааг нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээллээ. Тэрбээр "Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөгийг "Капитал” банканд хадгалуулсан гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул 244 тэрбум төгрөгийг тус банкны эрх бүхий этгээдээс гаргах нэхэмжлэлийн асуудал дээр ЭМДЕГ-ын хүсэлтээр ажиллаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?