![]() |
Улсын ерөнхий прокурорын газраас гэмт хэрэг зөрчилтэй холбоотой тоо баримт болон зарим нэг олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Монголбанкны ерөн-хийлөгч асан Д.Золжаргал, "Жаст” группын Д.Батхүү, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Ганзориг нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн цахим сүлжээ ашиглаж, мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой БНХАУ-ын 23 иргэнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж, хэргийг прокурор хянаж байгаа. Хятадуудтай хамт монгол иргэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа аж.
Прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон 846 хэргийг хянаж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 97 хэргийг сэргээн шалгуулжээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн талаар судалгаа хийж 12 хэргээс зургааг нь сэргээж шалгаж эхэлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?