| |
MCS-ын эзэн Ж.Оджаргалын эхнэр хүн амины хэрэгт холбогдох уу?
Хан-Уул дүүргийн Маршалын гүүрний зүүн хойно байрлах хамгийн том газартай ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд өнгөрсөн сарын 22-нд дөрвөн настай хүүхэд унаж осолдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл хүү живсний улмаас биеийнх нь байдал хүнд Эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад энэ сарын 6-нд нас барсан байна.
Учир нь хүү усанд живж удаан байсны улмаас түүний тархи нь үхжсэн байсан гэж эх сурвалжууд мэдээллэж байна.
Манай сурвалжлах баг хэрэг гарсны маргааш мэдээллийн мөрөөр тус цэцэрлэгт очиход, хэвлэл мэдээллийнхнийг оруулахгүй байх үүрэг авсан хамгаалагч нар үүдэнд нь зогсоосон байдаг. Харин хүүгийн эцэг эх "Хүүгийн минь биеийн байдал гайгүй учраас ярилцлага өгч, шуугиан дэгдээж, сенсаци тарихыг хүсэхгүй байна” гэж мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа.
Болсон явдлыг эргэн сануулбал, Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 15.40 минутын орчимд тус цэцэрлэгийн усан санд дунд ангийн сурагчдад багш нь бассейний хичээл орж байжээ. Энэ үед талийгаач хүү шалан дээр хөл нүцгэн гүйж байгаад хөл алдаж усанд унасан гэнэ. Багш нь усан сан руу хүүгийн араас үсэрч орсон боловч, хүүг живсэн байдалтай уснаас гаргаж иржээ. Улмаар цэцэрлэгийн ажилтнууд усанд унасан хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн 103-аар ГССҮТ-д хүргэсэн гэдэг. Гэвч тус төвийнхөн усанд живсэн хүүхдийг хүлээж авахгүй хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү явуулсан талаар бид мэдээлж байлаа.
"Орчлон-2” цэцэрлэгийн үйл ажиллагаа Монтессорийн сургалтын арга зүйгээр явагддаг юм байна.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн багачуудад амьдрах арга ухаан, мэдрэхүй, тоо тоолол, хэл соёл, байгалийн ухаан, урлаг гоозүйн хичээлүүд орохоос гадна дүрслэх урлаг, дуу хөгжим, бассейн зэрэг хичээлүүд заадаг аж. Ингэхдээ бассейний эргэн тойрны гадаргууг хүүхэд халтирч унахааргүй материалтай шал, шалавч хийсэн үү? гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй.
Дээрх асуудлаар тус цэцэрлэгийн удирдлагуудаас тодруулахыг хүсэхэд "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?