| |
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Германы "Bild" сонины сэтгүүлчдэд
ярилцлага өглөө. Ярилцлага 1-р сарын 5-нд болсон ч одоо л олон нийтэд
цацжээ.
Асуулт: Та бидний анд найз мөн үү, биш үү?
Путин: Улс орнуудын харилцаа бол хүмүүс хоорондынхоос
арай өөр. Би танай найз биш, сүйт бүсгүй эсвэл сүйт хархүү ч биш. Би бол
ОХУ-ын Ерөнхийлөгч, 146 сая хүнтэй. Эдгээр хүн бүрт өөрийн ашиг
сонирхол бий, би түүнийг нь хамгаалах ёстой. Бид үүнийг заавал
сөргөлдөхгүйгээр хийхэд бэлэн байна, бид зөвшилцлийг эрж хайхад бэлэн.
Гэхдээ мэдээж, олон улсын эрх зүйн үндсэн дээр" хэмээн хариуллаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?