| |
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшсэн 485, бие даан нэр дэвшсэн 121 хүнд үнэмлэх гардууллаа.
МАН-аас 76, АН-аас 76, Монголын Ногоон Намаас 15, "Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, "ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, "Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1 нэр дэвшигчийг бүртгэжээ.
Мөн "Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгэсэн байна. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?