| |
Манай улсад гуравдугаар сарын 10-ны өдөр хүрэлцэн ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч, анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан эх сурвалжууд мэдээлэхээс гадна хуурамч цахим хаягнаас бусдын нэр төр, алдар хүндэд халдсан сэтгэгдэл ихээхэн гарах болсон юм. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүрийн тодруулга бүхий "Франц улсын иргэн хоёр биеэ үнэлэгч аваагүй нь тогтоогдсон” хэмээх сайтын нийтлэлд иргэн М нь "Өөрөө янхан юм байна шүү дээ, энэ цагдаа хүүхэн чинь” хэмээх сэтгэгдлийг бичиж, цагдаагийн албан хаагчийн нэр төрд халдсан.
Тус иргэнийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс иргэн М-ийг цахим ертөнцөд цагдаагийн албан хаагчийг гүтгэж, худал мэдээлэл тараасан гэм буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн 500 мянган төгрөгөөр торгожээ.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Худал мэдээлэл тараах” хэмээх зүйл заалтыг нэмэлтээр оруулж, тухайн зөрчлийг гаргасан иргэнийг гэмт хэрэг хийсэнд тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?