| |
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийх шийдвэр гарсан.
Өмнө нь гуравдугаар сарын 18-ны өдөр "МИАТ" компанийн тусгай үүргийн онгоц Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж нийт 252 иргэн эх орондоо ирсэн юм. Энэ удаад 170 орчим монгол иргэнээ татан авахаар болсон.
Харин дараагийн нислэгийг ОХУ-ын Улаан-Үд хот руу үйлдэж 05 дугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. Мөн 05 дугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц нислэг үйлдэнэ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа аж.
Г.Сүрэн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?