| |
Манай улс 2021 оны эхнээс гурван тэрбум ам.долларын өрөө төлж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байна. Энэ жилийн төсвийн алдагдал хоёр их наядаас долоон их наяд руу тэлэхээр байгаа. Мөн нэмж зээл авах, зэргээр Засгийн газрын өр нэмэгдэхээр байгааг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан споц хэлцлийн 12 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх хугацааг энэ онд сунгахгүй тохиолдолд байдал улам хүндэрч хуваарийн дагуу 2021-2024 төлөх бондуудын төлбөрийг барагдуулах боломжгүй болох дүр зураг ажиглагдаад эхэлжээ. Тухайлбал, 2021 онд төлөх 500 сая ам.долларын Мазаалай бондын өрийг барагдуулах боломжгүй болох эрсдэл байгааг сануулж байна. Учир нь энэ оны төсвийн алдагдал оны эхний гурван сарын байдлаар 125 сая ам.долларт хүрээд байна. Дээр нь 2.1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Түүнчлэн коронатай холбоотойгоор дэлхий даяар гадаад худалдаа гацсан энэ үед цаашид төсвийн орлого бүрдүүлэлт оны эцэст 6-7 их наяд төгрөгөөр буурч алдагдал энэ хэмжээгээр нэмэгдэх төлөв байгааг эдийн засагчид хэлж байна. Ингэснээр хуваарийн дагуу төлөгдөх бондуудын өр барагдуулах стратеги төлөвлөгөө нурах шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд төлөх Хөгжлийн банкаар гаргасан Мазаалай бондын 500 сая ам. доллар шууд гадагш гарснаар валютын дотогш орох урсгал алдагдахад нөлөөлөх ажээ. Энэ нь коронагоос шалтгаалж манайд гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт гацахтай холбоотой аж.
Коронавирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин гурван их наяд төгрөгийн гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Бүр түрүүчээс нь зээлээ аваад эхэлчихсэн гэдгээ ч хэлсэн. Нэмэлт гурван их наяд төгрөгийн гадаад зээл нь Засгийн газрын өрийг 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл МАН засаг барих энэ хугацаандаа 4.01 тэрбум доллараар Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүллээ гэсэн үг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?