| |
Энэтхэгийн 50 настай иргэн Бала Кришна өөрийгөө титэм вирусийн халдвартай гэж үзэн, гэр бүлийнхнээсээ тусгаарлаж байгаад дараа нь амиа хорлосон талаар Daily Mail мэдээллээ.
Энэтхэгийн Анхра-Прадеш мужийн фермер Бала Кришна гар утсаараа шинэ өвчний талаарх мэдээлэл байнга уншдаг байжээ. Улмаар өөрт нь титэм вирусийн халдвартай ижил шинж тэмдэг илэрсэн хэмээн эмнэлэгт хандахад вирусийн гаралтай ханиад байсан нь тогтоогдсон байна.
Гэвч тэрбээр эмч нарт итгэлгүй, гэртээ буцаж ирээд, гэрийнхнийгээ өөрөөс нь хол байхыг хүсчээ. Мөн гэрийнхэн нь түүнд ойртож очих үед холдуулахын тулд чулуу шидэж байсан гэнэ.
Улмаар гэрийнхнээ байшинд нь түгжээд, оршуулгын газар очин, ээжийнхээ булшны дэргэд амиа хорлосон байна.
Энд дуулгахад, Энэтхэгт титэм вирусийн халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Анхра-Прадеш мужид өвчний тохиолдол гараагүй юм.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?