| |
АНУ Ираны Атомын эрчим хүчний байгууллага болон тус байгууллагын тэргүүн Али Акбар Салехигийн эсрэг хориг арга хэмжээ авна. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдэгджээ.
"Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг дэмжиж буй болон үүнд тусламж үзүүлж буй хүмүүсийн эсрэг чиглэсэн ерөнхийлөгчийн 1332 тоот захирамжтай холбогдуулан энэхүү хориг арга хэмжээг авна” хэмээн АНУ-ын Ираны асуудлаарх тусгай төлөөлөгч Брайан Хук мэдэгдсэн байна.
"Ираны Атомын эрчим хүчний байгууллага ураны баяжуулалтаа нэмэгдүүлж, Ираны цөмийн хэлэлцээртэй холбоотой гол үүргүүдээ зөрчихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?