| |
Ираны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээ өнөөдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ. Хориг арга хэмжээг нэвтрүүлснээс хойш хагас жилийн дараа бүрэн хэрэгжиж байна. Энэ сарын 2-ноос эхлэн Ираны газрын тосны импортод олгосон түр зөвшөөрлөө АНУ-ын эрх баригчид сунгахгүй байхаар шийдсэн байна.
Энэ шийдвэр нь газрын тосны үнийг нэг торх нь 75 ам.доллараас дээш болгож нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор зах зээл дээр үүсэж буй хомсдолыг газрын тосоороо нөхнө хэмээнОПЕК+хэлэлцээрт оролцогч улсууд мэдэгдсэн нь зах зээлийг тогтворжуулжээ. Түүнчлэн хомсдол үүсгэхгүй гэдгээ АНУ ч мэдэгдэж байсан юм.
АНУ хориг арга хэмжээ авсан нь тус улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс 2018 оны 5 дугаар сард дангаар гарч буйгаа зарласантай холбоотой юм. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбооны хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг тусгасан юм. Хэлэлцээрт оролцогч талууд АНУ-ын эрх баригчдын шийдвэрийг дэмжээгүй юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?