| |
Оны өмнө сонгуулийн тухай хууль батлагдсанаас хойш яригдаж анхаарал татаж байсан нэг сэдэв бол тойргийн мандатны хуваарилалт юм. Нийслэлд цөөн мандат, орон нутагт олон мандат байх талаар сонгуулийн хууль батлагдсаны маргаашнаас эхлэн ярих болсон Монгол ардын намынхан хүслээ гүйцээв бололтой.
Өчигдөр /2020.01.27/ хуралдаж уг асуудлыг эцэслэсэн бөгөөд хэлж яриж байснаараа 28 мандаттай байсан Нийслэлийг 24 мандаттай болгон цөөрүүлж орон нутгийн мандатыг нэмж 52 суудалтай болгожээ. Ингэхдээ Багануур + Багахангай + Налайх - 2, БЗД - 5, БГД - 3, ХУД - 3, СБД - 3, СХД - 5, ЧД - 3 гэж нийслэлийн мандатыг хуваарилсан байна. Нэг шинэ тойрог харагдаж байгаа бөгөөд Багануур + Багахангай + Налайх тойрог юм. Энэ бие даасан шинэ тойрог нь улаан дүүргүүд гэгдэх алслагдсан 3 дүүргийг нэгтгэсэн бөгөөд энд 2 суудал тавьжээ. Өөрөөр хэлбэл МАН эндээс 2 суудал авна гэж тооцсон бололтой. Нэг нь одоогийн Хотын даргад зориулсан мандат гэж ярих юм билээ.
Монгол улсын талаас илүү шахуу хүн амьдардаг Улаанбаатар хотоос 24 гишүүн, тал хүрэхгүй хувь амьдрах орон нутгаас 52 гишүүн сонгогдлно гэдэг шударга бус байна. ХОТ-ын иргэдийг хүний хагас ч гэж үзсэнгүй. Учир нь ХОТ-д МАН-ын рэйтинг тааруу байдаг, сонгогдох магадлал бага байдаг. Үүнийг сөрөг хүчний гишүүд, судлаачид, Улаанбаатар хотын иргэд зэрэг олон хүмүүс буруушааж байсан ч тэд нохой хуцаж байна чинээ тоосонгүй. Өөрсдийнхөөрөө хүч түрэн баталхаар боллоо. Хотод арай гэж үлдээсэн 24 мандат дээр нь МАН-аас нэг ч хүн сонгохгүй байж тэдэнд шударга ёсны анхааруулга өгцгөөе. Эсэргүүцэх өөр арга бидэнд үлдсэнгүй. Нийслэл ХОТ-ын иргэд маш их сэтгэл дундуур байна.
XOT.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?