| |
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг ЭМЯ-наас холбогдох яаманд хүргүүлжээ.
Тодруулбал, амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа. Энэхүү өвчлөлийн үзүүлэлт 5 хувиас дээш байгаа тохиолдолд дэгдэлт гэж үзэн тодорхой арга хэмжээг авдаг байна. Томуугийн өвчлөл өндөр байгаа учраас ЭМЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгахыг дэмжих саналтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?