| |
Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхах явдал нийгэмд байсаар байна. Өнөөдөр манай редакцад аутизмтай хүүг нь БГД-ийн 51 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер, эмч нь гадуурхсан талаар нэгэн иргэн хандав. Хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн нэгдүгээр ангид элссэн байна. Манай редакцад хандсан иргэн "Миний муу хүүг сургуулийн эмч, мeнeжeр, багш нь танай хүүхдийг сургаж чадахгүй гэсэн. Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан” гэлээ.
Үндсэн хуульд заасны дагуу хүүхэд эрхээ таван орчинд хамгаалуулах ёстой байдаг. Үүний нэг нь сургуулийн орчин юм. Гэтэл сургуулийн захиргаанаас ийнхүү хүүг сургахаас татгалзсан нь хүүхдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй, хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн явдал гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдлагын газраас тайлбарлалаа.
Түүнчлэн энэ дагуу багш, сургуулийн захиргаанд Зөрчлийн тухай хуулийн 6.20-ын 3 дугаар зүйлд зааснаар хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм байна.
ЕAGLE.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?