| |
Энэ оны есдүгээр сарын 21-ны өдөр манай улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон "Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд энэ сарын 21-ээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.
Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулагдаж буй "Дэлхийн уугуул
иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд
хүрэлцэн ирсэн Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон
анхны Монгол Улсын иргэд болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?