![]() |
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдөр айлчлал хийхээр болсон байна. Энэ талаар албан ёсны мэдээллийг Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан гуравдугаар сарын 25-нд мэдээлжээ.
Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилснаас хойш манай талаас төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгээгүй байгаа юм.
Хятадын талаас 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун нар айлчилж байна.
М.Нэргүй
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?