| |
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар ирэх 4 дүгээр сарын 2-нд Цагаан ордонд уулзана. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.
"НАТО үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан Ерөнхийлөгч Д.Трамп, Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар олон улсын аюулгүй, тогтвортой байдлын тулгуур болсон НАТО-гийн ач холбогдлыг онцлон тэмдэглэнэ. Д.Трамп, Йенс Столтенберг нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл Вашингтон хотод ирэх 4 дүгээр сарын 3-4-нд хуралдаан хийх аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?