| |
Vснийхээ єнгийг гандуулахгvй эрvvл байлгахын тулд хамгийн гол нь зєв угааж хатааж сурах хэрэгтэй гэдгийг vсчид зєвлєж байна. Юуны ємнє vсэндээ тохирсон шампунь ангижруулагчийг зєв сонгож хэрэглэх учиртай.
Угаасныхаа дараа vрж арчих мушгиж усыг нь шавхархаас татгалзах нь дээр. Учир нь энэ бvхэн vсийг гэмтээдэг. Харин хатаахдаа толгойгоо ус сайн шингээдэг зузаан алчуураар боож хэсэг байлга. Дараа нь самналгvй хатаа. Vргэлж сэнсээр хатаах нь vсийг хуурайшуулах нэг vндэс болдог. Таны vс гэмтэлтэй бол тэжээлийн тос хэрэглээрэй. Ингэхдээ витаминтай тосыг сонго. Тэжээлийн тос тvрхээд дараа нь ангижруулагчаар угаа. Хуурай vстэй хvн хоёроос гурав хонож байж угаах хэрэгтэй. Харин тослог vстэй бол єдєр болгон угааж болно. Хvмvvс vсээ vргэлж гелдэх нь муу гэж ойлгодог. Сайн чанарын гель vсний хєєс нь нарны хурц туяанаас vсийг хамгаалж гандаж хугарахаас сэргийлэх сайн бvрхэвч болдог аж.
Бvсгvйчvvддээ сануулахад vсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон тєрлийн эрдэс давс агуулагддаг учраас vсийг євчлvvлж, хуурайшуулахын зэрэгцээ єнгийг алдуулдаг.
Yсээ буцалгасан зєєлєн усаар угааж заншаарай. Усыг зєєлрvvлэхийн тулд нэг литр усанд цайны хоёр халбага сод хийж буцалгана.
Бас байхуу цай vсний єнгийг сэргээж єгдєг сайн талтай.
Yсийг буруу угааснаас хугарамтгай болох тєдийгvй унадаг.
Унаж буй vсийг ганга євсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг тvргэсгэнэ. Бас єнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?