| |
МАН-ын Хяналтын ерөнхий зөвлөлөөс НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, удирдах шатны байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн гэх үндэслэлээр МАН-аас гарсан тооцох шийдвэр гаргасан. Энэ талаар өнөөдөр НИТХ төлөөлөгч С.Мөнхчулуун товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Миний бие хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшиж, олонхын санал авсан. Гэвч Хяналтын ерөнхий зөвлөлөөс намайг Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын удирдлагуудад өргөдөл гаргах болно. Мөн НИТХ-ын дараагийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвших болно. НИТХ-ын төлөөлөгчид ч намайг дэмжиж байгаа" гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?