| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Германд албан ёсны айлчлал хийх үеэрээ Оросоор дамжуулалгүйгээр Европтой холбогдох төмөр зам тавих боломж бий гэж хэлсэн байх юм. Тэрбээр Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа энэ талаар мэдэгдсэн аж. Гэвч Ерөнхийлөгчийн энэ үгийг Ангела Меркель сонсоод Монгол бол Орос, Монгол хэмээх хоёр том хөрштэй гэдгийг хариу сануулан хэлсэн байна.
Германы канцлер Ангела Меркель болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах хугацаагаа сунгаж буй энэ үед хойд хөршийнхөө олон жилийн анд нөхөр явж ирсэн Монгол улс ийнхүү төмөр замаа түүгээр дайруулахгүй гэх мэт үг ярьж яваа нь хэн хүнд тийм таатай санагдаагүй нь лавтай. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг Оросын тал эдийн засгийн хүнд байдалд орчихоод байхад Монгол Улсын Ерөнхийлөгч ийнхүү тэдний эсрэг чиглэсэн гэмээр асуудлыг Германы канцлерт хэлж явжээ. Энэ талаар TV9 телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга хэрхэн тайлбарлан мэдээлсэнийг хүргэж байна. Дашрамд дурьдахад, Ш.Гантулга нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Оны шилдэг сэтгүүлчээр нэрлэгдэж байсан билээ. Бичлэгийг үзнэ үү.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?