| |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан авилгын шинжтэй татвараас зайлсхийсэн хэргээр манай улсын шүүхээс таван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлээд байсан "Саусгоби Сэндс" компанийн захирал Жастин Капла, ерөнхий менежер К.Ж.Дэвид, санхүүгийн менежер Х.В.Кажуком нарт уучлал үзүүлэн ялыг нь хэрэгсэхгуй болгох зарлиг гаргасан билээ. Үүнийхээ дараахан тэрбээр өөрийнхөө твиттер хуудсанд "Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу? Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу?" хэмээн Америк болон Филиппин улсын иргэдийг өршөөхөд сэтгэл нь ямар байсан талаараа бичсэн байв. Татварын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн хэргээр шүүхээс чанга дэглэмтэй шоронд таван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн дээрхи гурван этгээд нь яахын аргагүй гэмт хэрэгтнүүд мөн үү гэвэл, мөн. Биш гэж үзвэл ерөнхийлөгч өөрөө Монгол улсын шүүхийн бие даасан хараат бус байдлыг үгүйсгэсэн хэрэг болно.
Гэвч Жастин Каплаг Монгол улсын шүүх өөрийн зүй тогтлоор яллан шийтгэмэгц, олон улсын зүгээс асар их дарамт шахалт гарч эхэлсэн билээ. Хамгийн наад захын жишээ татахад л АНУ-ын элчин сайдын яамнаас тэр талаар эсэргүүцсэн мэдэгдлийг хэд хэдэн удаа гаргасан. Мөн Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс бүр ч ноцтой мэдэгдэл хийсэн нь ".. уг хэрэгтэй холбогдуулан, АНУ-ын Мянганы сорилын сангаас Монголд үзүүлэх тусламжийн талаархи хоёрдугаар хэлэлцүүлгийг дэмжих боломжгүй боллоо" гэж мэдэгдсэн явдал байлаа. Уг нь өнөө жил АНУ-ын Мянганы Сорилын сангийн тусламжинд манай улс хамрагдаж, доод тал нь 500 сая доллар, сайн яривал 750 сая дрллар чангаах боломж бүрдээд байсан билээ. Эдийн засгийн хямралтай ийм хүндхэн үед 500 сая доллараа буцаагаад авчихвал, манай улсад ямарч хожоо гарахгүй нь тодорхой, Тиймээс Ц.Элбэгдорж гадаадын иргэдийг өршөөн уучлах шийдвэр гаргасныхаа дараа өөрийн твиттер хуудсанд "Монгол оо бодох уу, өөрийгөө бодох уу" хэмээн бичсэн буй за. Нэг үгээр хэлбэл гадаадын гурван иргэнийг 500 сая ам доллараар л солиод суллачихлаа гэхэд буруудахгүй байх.
Түүнээс гадна Дэлхийд нэр хүнтэй "Тайм" сэтгүүл, "Ройтерс" агентлаг хүртэл Жастин Каплаг өмгөөлсөн нийтлэлүүдийг хөврүүлсэн гэхээр ганц ерөнхийлөгч Элбэгдорж төдийгүй, Монгол улсын шүүх засаглал хүртэл эвгүй дарамтанд орж эхэлсэн нь тодорхой. Ийнхүү бүрэн эрхт тусгаар тогтносон улс хэмээн бид өнгөн дээрээ ихэд гайхуулдаг боловч, гадаадын их гүрний эдийн засгийн дарамт шахалтнаас болоод хөөрхий ерөнхийлөгч маань хүртэл арга буюу өршөөл уучлал гаргачихаад "Их хүнд өдөр байлаа. Өөрийгөө бодох уу, Монголоо бодох уу?" хэмээн бичээд сууж байх билээ. Монголын хууль дотоод гадаадын бүх хүнд адил тэгшхэн үйлчлэх ёстой гэж ярьдаг, угаасаа тэгэх ч ёстой. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль зөрчсөн хэн боловч, ялаа хүртэх л ёстой байгаа юм. Тиймээс ч энэ хэргийн далимд буюу Каплаг суллахын өмнөх өдөр татвараас зайлсхийсэн 4 хэргээр шоронд хоригдож буй Монголын гурван татварын хэрэгтнийг өршөөгөөд, маргааш нь Жастин Капла нарыг сулласан бололтой.
Харин Монголын ард түмнээс Монгол улсын ерөнхийлөгчид хандан "өршөөгөөсэй" хэмээн гуйдаг, хүсдэг ганц хүн бол байгаль орчин, гол мөрнөө уул уурхайн савраас аврах гэж тэмцэн, төрийн ордонруу нум сум харваж, чихгүй толгойлсон засгийн эсрэг буу барьж цочроосон Ц.Мөнхбаяр тэргүүтэн болой. Харин энэ жишгээр бол Монголчууд бид өөр нэгэн Америкийн иргэн буу барьж танхайрсан хэргээр Монголын шүүхээс ял сонсож, АНУ-ын засгийн газраас хэдэн сая ногооноор дарамтлан суллахыг шаардахыг л хүлээх ёстой бололтой.
НОЦТЙО МЭДЭЭ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?