| |
2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг жилийн эхээр олгодог. Тодруулбал,
Татварын алба нь тухайн жилийн буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг ажлын ес хоногт хянаж тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт Сангийн яаманд хүргүүлдаг байна. Сангийн яам түүнийг нь ажлын 45 хоногт багтаан шийдвэрлэдэг журамтай.
Ингээд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу/Арилжааны банк/ буцаан олголтыг шилжүүлнэ.
Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгдөг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?