| |
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах цехийн электроникийн инженер дөрвөн залуу нийлж, Монголд анхны лед гэрлийн үйлдвэр байгуулжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймагт ажиллах үеэрээ тус үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцан, бүтээгдэхүүнүүдийг нь үзэж сонирхлоо.
Лед гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал хэмнэх, галын аюулгүй, хагарч гэмтэхгүй зэрэг олон давуу талтай гэж Ерөнхий сахйдад танилцууллаа.
Цаашид борлуулалтаа нэмэгдүүлж Улаанбаатар хот болон Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж, талбайн гэрэлтүүлгийг хангах боломжтой гэж Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?