| |
Өмнөд Солонгосын Засгийн газар кофе шопод түгээмэл хэрэглэдэг хуванцар аяга, соруулыг хориглосон шийдвэр гаргажээ. Мөн хүнсний дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээнд ашигладаг их хэмжээний гялгар уут, баглаа боодлын хэрэглээг зохицуулах гэнэ. Засгийн газрынхаа ээлжит хурлаар хог дахин боловсруулах урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх дүрэм журмыг ч баталжээ. Улмаар тус улсын эрх баригчид үйлдвэрлэл, хэрэглээ, дахин боловсруулалтын бүх шатанд хуванцар хог хаягдлыг бууруулахад үндсэн бодлогоо чиглүүлэх юм.
Төлөвлөгөөний дагуу хуванцар хог хаягдлыг үе шаттай бууруулсаар тус улс нэг удаагийн хэрэглээг 2027 он гэхэд хязгаарлах ажээ. Хямд төсөр эдэлгээ урт гээд хуванцар нь сав баглаа боодолд хамгийн өргөнөөр хэрэглэдэг материал. Гэвч ашиглаад хаясан хуванцар эд байгальд шингэх хугацаа урт байдаг нь гол асуудал болдог. Өнөө үед хуванцар хаягдал дэлхий нийтийн толгойны өвчин болж, хэрэглэгчид байгаль орчинд аль болох хор хөнөөлгүй, хуванцрыг орлохуйц материал ашиглахыг илүүд үзэх болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?