| |
"Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мах таргалдаггүй” гэж хуучцуул ярьдаг. Монгол Улс ардчилалд шилжээд, тэр тусмаа Ардчилсан нам засгийн эрхэнд гарахаар "өртэй хүн өөдлөх” юм шиг өр тавьж ирсний баталгаа нь дараахь тоонууд.
Сангийн яам 2018 оны эхний 7 сарын байдлаар Засгийн газрын дотоод бондын:
Харин гадаад зээл, бондын:
Засгийн газар "Чингис”,”Дим сам” бондуудын томоохон өр, төлбөрийг барагдуулав.
Ингэж олон улсын зах зээлд Монголын Засгийн газраас гаргасан бондуудын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулснаар хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж очив.
Засгийн газар,Сангийн яам өр төлж байгаа нь сайхан мэдээ. Гэхдээ их өр тавьсан учраас урт хугацаанд эдийн засагт дарамт үүсгэсээр байх нь дараахь хүснэгтээс харагдана.
2022,2023 онуудад төлөгдөх "Чингис”, "Гэрэгэ” бондын эргэн төлөлтүүдийг анзаараарай. У.Хүрэлсүхийн Засгийн газар арилжааны нөхцөлтэй зээл авахыг зогсоосон. Мөн өндөр хүүтэй, богино хугацаатай дотоод бондыг гаргалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс зогсоосон.
МАН-ын хоёр Засгийн газар солигдохын заагт буюу 2017 оны 10 дугаар сард "Гэрэгэ” бондыг гаргасан бөгөөд "Чингис”, "Дим сам” бондын төлбөрийг төлөх зорилгоор 800.0 сая ам.долларын уг бондыг арилжаалж байв. Өөрөөр хэлбэл, бондын өр бондын өрийг үүсгэжээ.
Өрийн тухай өөдтэй, өөдгүй тоонууд энэ. Өөдтэй нь өр дарж байгаа мэдээ ч өөдгүй нь урт удаан хугацаанд өр төлсөөр байх мэдээ байна.
Г.Гэрэлт
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?