| |
"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 оны Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан аж. 1994 онд үйлдвэр ашиглалтанд орсноос хойш компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. Тус үйлдвэр нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм. Гэрээний хугацааг хоёр тал харилцан тохиролцож, 30 жилээр гэрээ хийжээ. Уг гэрээг байгуулснаар хувийн хэвшил эрсдлээ даан 700 сая ам.долларыг босгоно гэдэг амаргүй. Тэгэхээр төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй гэх нь дамжиггүй. Гэхдээ төр санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй гэдгээ илэрхийлсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?