| |
Манай улсын валютын нөөц нэмэгдэж гуран тэрбум ам.долларт хүрчээ. Нөөц нэмэгдэхэд дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Түүхий эдийн үнээр дамжаад манай эдийн засагт нөлөөлж, валютын нөөц өссөн гэсэн үг юм.
Түүнчлэн ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн жил 700 гаруй сая ам.доллар орж ирсэн. Энэ онд мөн үүнээс дутахгүй хэмжээний валют орж ирэхээр хүлээгдэж байна. Ирэх оны хувьд ч ялгаагүй валютын орох урсгал өөдрөг байгаа гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл хэллээ.
Тэрээр "Валютын нөөц эдгээрийн үр дүнд үргэлжлэн нэмэгдэхээр байна. Өнгөрсөн жил гадаад зах зээлээс санхүүжилт босгосон, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь мөн нөлөөлсөн. Мөн алт худалдан авалт ч эерэг нөлөө үзүүлж байна. Төгрөгийн ханш цаашид тогтвортой байхад эдгээр арга хэмжээ итгэл төрүүлж байгаа” гэлээ.
http://www.24tsag.mn/a/163424
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?