| |
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29, 30 - ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "Соёл-Эрдэнэ” хамтлаг "Алдрын од” - оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж "Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолтыг Чингисийн талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчид, Монголын рок, попын алдартнууд, хамтлаг, дуучдын төлөөлөл, нийслэлийн иргэд оролцов.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?