| |
Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг өнөөдөр анх удаа Чингисийн талбайд зохион байгууллаа.
Баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг өмнө нь УИХ-ын гишүүд, сайдууд, яам тамгын газрын дарга нар, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан гэх мэт хязгаарлагдмал хүрээнд, Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад гадаа талбайд 5000-8000 суудал засаж бүх ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Уламжлал, шинэчлэлийг хослуулж байгаа манай улсын өв соёл, хөгжил цэцэглэлтийг харахаар ирсэн гадаадын олон жуулчид, төлөөлөгчид төрийн хүндэтгэлийн концертыг үзэж сонирхов. Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын болон бусад 400 гаруй уран бүтээлч оролцжээ.
Энэхүү хүндэтгэлийн концертод ард түмний сайн мэдэх хайртай бүтээлүүдээс гадна гадаадын жуулчдын сонирхлын татахын тулд үндэсний хэв шинжээ харуулсан үзүүлбэрүүдийг толилуулсан юм. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын ерөнхий зураач, найруулагч Д.Ганболд ажиллалаа.
Ж.Болор MONTSAME
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?