| |
Монгол Улсын хүн амын жаран долоо орчим хувийг гучин тав хүртэлх насныхан эзэлдэг. Тэгвэл улсын маань гол хөдөлгүүр, тархи нь болж явна хэмээн итгэж буй ирээдүй маань тэр их итгэлийг дааж чадах нь уу гэсэн асуулт айдас төрүүлж байна. 2016 онд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвартай бүртгэгдсэн 21067 тохиолдлын 80,1 орчим хувийг арван таваас гучин тав хүртэлх насны залуучууд эзэлж байна.
Нийт халдвар авсан тохиолдлын 11,9 хувийг 15-19 насны хүүдүүд эзэлж, үүний дал гаруй хувийг ЕБС-ийн сурагчид нь эзлэж байгаа нь эмзэглүүлж байна. Хамгийн өндөр 28.4 хувийг 20-24 нас, 25.4 хувийг 25-29 нас, 14.4 хувийг 30-34 нас, 8.5 хувийг нь 35-39 насны залуучууд эзэлж, үлдсэн 19,9 хувийг гучин есөн наснаас дээш хүмүүс эзэлж байна. Мөн өнгөрсөн онд бүртгэгдсэн тэмбүүгийн 10000 хүн ам дахь тохиолдлын түвшинг насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхны дунд хамгийн өндөр буюу 76 /улсын дундаж түвшин 20/, түүнчлэн 15-19, 25-29, 30-34 насныхны дунд бусад насны бүлэгтэй харьцуулахад өндөр гэсэн дүн гарсан.
Ж.ЦОЛМОН, Анагаах ухааны доктор, профессор
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?