| |
Тагнуулын Ерөнхий газар гэнэт л мэдээлэл хийж, Цэнд овогтой Нямдорж буюу ажлаа авад удаагүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад хаяглан мэдээлэл хийв. Тодруулбал "С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна. С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ жишгээрээ тэр бас л энэ удаа сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг сөхөж байна. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтыг одоо гаргаж тавих боломж бидэнд байхгүй. Тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно. Өнөөдөр С.Зоригийн хэргийн захиалагчийн асуудлыг олон хүн хүссэн үедээ сөхөж ярьдаг. Үүний нэг улс төр болон бусад зорилгоор шүүрч авдаг хүн нь Ц.Нямдорж. Тэр хүн сайд болохоороо юу хийдэг вэ гэвэл хэн нэгнээр хууль санаачлуулж, өргөн бариад, Тагнуулын ерөнхий газрын эрх мэдэл, бүх зүйл рүү халддаг” хэмээн мэдэгдэв. Иймээс хэвлэлийнхэн ТЕГ-ын мэдээллийг дуусангуут шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тайлбар авахаар зорилоо.
Одоо тэрбээр өөрийнх нь эсрэг "том” дуугарсан Б.Хурцад баяртай гэж хэлнэ. Харин Б.Хурцын оронд хэнийг томилох вэ? гэх асуулт хариултаа нэхэж байна.
Тагнуулын Ерөнхий газрын дараагийн даргад ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын орлогч дарга Б.Энхсүх, ЦЕГ-ын дэд дарга асан А.Дулаанжаргал нарын нэр яригдаж эхэлсэн тухай эх сурвалжууд бичиж байна. ЦЕГ-ын дэд дарга асан А.Дулаанжаргал нь АТГ-ын даргад мөн яригдаж эхлээд буй. Тэгэхээр Б.Энхсүх, Р.Болд нарын аль нэг нь энэ албанд томилогдох магадлалтай юм. Б.Энхсүхийн хувьд энэ байгууллагад арваад жил ажиллаж байгаа нэгэн юм.
Ийнхүү ойрын хугацаанд Тагнуулын даргын томилгоог шийдвэрлэх нь. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын санал болгох хүн Ерөнхий сайдын таалалд нийцэх юм бол процессын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Гэхдээ зөвшилцөх гэсэн бэлгэ тэмдгийн шинж чанартай учраас Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал гэж хэлж болох юм. Ямартай ч ойрын өдрүүдэд дараагийн ТЕГ-ын даргыг томилгоог хэлэлцэх нь ээ.
П.ГОО
Оллоо.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?