| |
БНСУ-д гарсан Ойрхи-Дорнодын Коронавирусын /Middle East Respiratory Syndrome-MERS/ халдвар авсан хүний тоо сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Солонгосын Засгийн газраас халдвар илэрсэн 8, өвчтөн дамжин өнгөрсөн 18 эмнэлгийн нэрсийг олон нийтэд зарласан байна. Одоогийн байдлаар БНСУ-д дээрх вирусын халдвар авсан өвчтний тоо 87 хүрсэн бөгөөд нийт 6 хүн нас барж, 2500 гаруй хүнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж тусгаарласан байна.
Мөн 1500 гаруй их дээд болон дунд сургууль, цэцэрлэгүүд түр карантины байдалд шилжжээ.
Монгол Улсын иргэн энэхүү халдварт вируст өртсөн талаар одоогоор албан ёсны мэдээ байхгүй байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?