![]() |
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Мэдээж Ардчилсан намынхан татвар, сайд нарын зардлыг нэмэх тухай асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа. Тэдний хажуугаар Ардын намын зарим гишүүн ч төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Сүүлийн үед 65-ын бүдүүн бүлэгт жигүүр толгойлж байгаа гэдэг нэрийг зүүгээд байгаа Ө.Энхтүвшин гишүүн өөрийн эргэлзэж байгаа зүйлсийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс асуусан юм.
Тэрбээр "Засгийн газраас төсөвт тодотгол хийх замаар зардлаа танаж, татвар нэмнэ гэж мэдэгдэж байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайд нарын төсөв нэмэгдсэн гэдэг мэдээлэл хийгээд байна. Бүр сайд нарыг нэг нэгээр нь сугалж авч байгаад л энэний төсөв ингэж нэмэгдсэн гээд л 1 сайдаас бусдыг нь онцолж байна. Энэ ямар учиртай мэдээлэл вэ. Би хувьдаа төсвийн тодотгол хийх замаар зардал танана гэж бодсон юм. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу” хэмээсэн. Харин Ө.Энхтүвшин гишүүний асуултад Сангийн сайд бүрэн хариулт өгч чадаагүй бөгөөд Сангийн яамны ажлын хэсгийнхэн, Хууль зүйн сайд С.Бямбацогт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар сайд нарын төсөв яагаад нэмэгдсэн талаар хариулт өгсөн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?