![]() |
Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ долоо хоногийн турш амжилттай явагдаж өчигдөр аваргуудаа тодрууллаа.
Тэмцээн 37-42, 43-48, 49-54, 55-59, 60-аас дээш гэсэн таван насны ангилалаар зохиогдоход 53 багийн 530 гаруй ахмад хөлбөмбөгчид оролцлоо.
Алтан үеийн хөлбөмбөгчдийн аваргууд Монгол улсын шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноо авсан түүхэн өдөртэй давхацлаа.
Шигшээ шатны хамгийн сонирхолтой тоглолт 37-42 насны аваргын төлөө хүч үзсэн "Замчин”, "MSM” багуудын хооронд өрнөлөө. "MSM” алтан медалийн үнэтэй хожлыг авахын тулд хоёр минут 4:3 гэсэн үр дүнгээ хадгалах шаардлагатай байлаа. Гэвч үндсэн цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө "Замчин” багийн хаалгач П.Мөнхбат тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлэв. Түүгээр ч зогсохгүй П.Мөнхбат торгуулийн цохилтоос ялагч шийдвэрлэх үед нэгэн чухал хаалтыг хийж, баг нь 3:2-оор ялалт байгуулсан юм.
37-42 нас:
43-48 нас:
49-54 нас:
55-59 нас:
60-аас дээш:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?