| |
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ер бусын 10 археологийн олдворын нэг нь Дропагийн чулуу буюу Дропагийн чулуун зооснуудыг хийсэн харь гаригийнхны оршуулга юм.
Дропагийн чулуунууд Хятадын баруун хойд зүгийн Баян Хар уулнаас анх 1958 онд олдож байжээ. Баян Хар /Bayan Har/ хэмээн монголоор нэрлэгдэх энэ нуруу нь Хятадын баруун хойд зүгийн Сычуань, Цинхай муж болон Түвдийг холбосон нуруу бөгөөд байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг юм. 1960-аад оны эхээр Баян Хар уулнаас олдсон Дропагийн чулуунуудыг тухайн үед Хятадын урдаа барьдаг байсан судлаач эрдэмтэн Цум Ум Нуйд шинжлүүлэхээр өгсөн юм.
Харамсалтай нь, Бээжингийн академийн тэргүүн Цум Ум Нуй судалгаагаа бүрэн дуусгаж чадалгүй нас барсан. Цум Ум Нуй Дропагийн чулуунуудыг судлаад эрт цагт буюу 12 мянган жилийн өмнө одоогийн Баян Хар ууланд сансрын хөлөг нь осолдсон харийнхан хийсэн гэж үзсэн юм. Тус бүр нь 30 см-ийн диаметртэй, дээрээ ер бусын нууцлаг сийлбэртэй 716 ширхэг чулуун дискийг харийнхан ямар зорилгоор хийснийг академич Цум Ум Нуй тодорхойлохдоо, хөлөг нь сүйрсэн харийнхан хөлгөө засч чадна хэмээн итгэж байсан ч энэ нь талаар болсон.
Тэгээд газрын зураг юм уу эсвэл ямар нэгэн өөр зорилгоор маш олон чулуун зооснууд хийж эхэлсэн гэжээ. Мөн ердөө 110 см өндөртэй, жирийн хүнээс хэт том толгойтой харийнхан буюу Дропачууд энэхүү чулуун зооснуудаа үхэн үхтлээ хийж байсан гэсэн бөгөөд өөрсдийгөө Баян Хар уулын агуй доторхи хананд ухсан оршуулгын нүхэндээ оршуулж байсан талаар судалгаандаа дурдсан байдаг юм. Хамгийн сонирхолтой нь, Бээжингийн академийн тэргүүн Цум Ум Нуй тэдгээр 110 см өндөртэй, том толгойтой, басхүү нэлээд ухаантай харийнхан нутгийн иргэдийн дайралтад өртөж олноороо нас барж, үлдсэн цөөн хэд нь нутгийнхантай цус холилдсон гэж мэдэгдсэн нь нэлээд шуугиан тарьсан юм.
Үүнээсээ болоод дарамт, шахалт ихээр амсах болсон Цум Ум Нуй Тайвань уруу дараа нь Япон уруу дүрвэсэн ч удалгүй тодорхойгүй шалтгаанаар нас барсан байна. Мэдээж, Цум Ум Нуйгийн энэ мэдэгдлийн дараа Хятадын Засгийн газар Дропагийн чулуунуудын судалгааны ажлыг зогсоож, улмаар нууцлах болсон юм. Тэгэхээр Цум Ум Нуйгийн дээрх мэдэгдлээр 12 мянган жилийн өмнө Баян Хар уулаын орчимд нутагладаг байсан хүмүүс харийнхантай цус холилджээ. Харин тэдгээр хүмүүс нь Хятадууд уу, Монголчууд уу. Та ч гэсэн судлаад үзээрэй. Нөгөө талаас Цум Ум Нуйгийн судалгааг Дропагийн чулуунуудын талаар хийгдсэн судалгаануудаас хамгийн үнэн бодит нь гэдэг.
Төгс
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?