| |
Төсвийн зардал орлогоосоо давсан, гадаад валютын цэвэр нөөц, гаднын хөрөнгө оруулалт буурсан. Энэ үед дэлхийн улс орны санхүүг үнэлдэг гурван том агентлагийн нэг манай улсын зээлжих зэрэглэлийг богино хугацаанд хоёр удаа буурууллаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед олон улсын томоохон байгууллага ийм шийдвэр гаргасан нь манай улсад том цохилт болж хадан хясаанаас шахаж, зогсох газар үлдээхгүй нь.
Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody’s агентлагаас өнгөрсөн баасан гаригт манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулсан. Тодруулбал, ВЗ буюу өндөр эрсдэлтэй зэрэглэлд байсныг Caa1 болгов. Энэ нь санхүүгийн чадамж муу, эрсдэл тун өндөртэй гэсэн ангилал. Тус агентлаг өнгөрсөн есдүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлийг В2 байсныг ВЗ болгосон. Үүнийг гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарласан. Энэ нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй зэрэглэл дотроо өндөр эрсдэлтэйд хамаардаг байв.
Тэгвэл одоо санхүүгийн чадамж муудаа орчихлоо. Цааш үргэлжилбэл гурав дахь нь санхүүгийн чадамжгүй болоход ойрхон, сэргэх магадлал бага гэсэн хэсэгт орно. Зэзлжих зэрэглэлийг санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүнд зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид, зах зээлд мэдээлдэг. Энэ нь зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог.
Харин бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага байдаг. Тиймээс зээлжих зэрэглэлийг анхааралдаа авахаас аргагүй. Moody’s агентлагаас гаргасан зэрэглэлийн үнэлгээг Монголбанк болон Засгийн газраас хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Гэсэн ч ингэлээ гээд олон улсын байгууллагын шийдвэрт нөлөөлөх боломжгүй.
Moody’s-ээс гадна олон улсын санхүүгийн үнэлгээний Standard and Poor’s, Fitch агентлагууд бий. Эдгээр гурван агентлаг олон упсын нийт зах зээлийн 95 хувийг хамарсан үйл ажиллагаатай. Дугаар шилжих мөчид Fitch агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн түвшинг гаргаж байгаа аж. Хэрвээ тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулбал гол гурван агентлагийн хоёр нь бууруулж манай хөрөнгө оруулалтын зах зээл тэр чинээгээр хумигдана гэсэн үг.
Өнгөрсөн онд дээрх гурван байгууллага манай улсын ззрэглэлийг бууруулан үнэлэх болсон гол шалтгааныг манай улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй, зах зээл савалгаатай байгаатай холбоотой гэж дүгнэж байсан. Харин ирээдүйн зэрэглэлийг Moody’s сөрөг гэж харсан бол Standard and Poor’s, Fitch агентлагууд тогтвортой гэж таамаглаж байжээ. Зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор Сангийн яамны олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Олон улсын санхүүгийн үнэлгээний гол гурван агентлагийн нэг нь манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүнээс шалтгаалж ямар нэг сөрөг нөлөө одоогоор гараагүй байна. Өнөөдөр (өчигдөр) Fitch агентлагийнх гарна. Хэрвээ хоёр агентлаг зээлжих зэрэглэлийг бууруулбал мэдээж сайн биш. Одоогоор ажиглалтын байдалтай байна. Зээлжих зэрэглэл бууруулсантай холбоотой ямар нэг дүгнэлт, авах арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөд эрт байна” гэв.
Зээлжих зэрэглэл буурч байгаа нь гаднынхан сайн дураараа оруулах хөрөнгө оруулалтаа татах, итгэл буурах, тэр хэмжээгээр гаднаас орох валютын урсгал буурах нөхцөлийг бүрдүүлдзг. Гол нь хөрөнгө оруулалт, бонд босгоход зардал үүснэ гэсэн үг. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Чингис бонд” гаргаж байх үед ВВ зэрэглэлтэйгээр 5.75 хувийн хүүтэй эх үүсвэр татаж чадсан. Гэтэл зээлжих зэрэшэл буурч байгаатай холбоотойгоор дээрх 10 жилийн хугацаат бондын хүү энэ оны нэгдүгээр сард ойролцоогоор найман хувь болж өсчээ. Тодруулбал, энэ нь санхүүжилтийн зардлыг ойролцоогоор 50 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Зээлжих зэрэглэл хөрөнгө оруулалт, бонд босгоход шууд нөлөөлдөг тул дээрх байдлаар бондуудын хүү нэмэгдэх шалтгаан болох юм. Дэлхийн зах зээлд зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал дунджаар 0.8 хувиар хэлбэлздэг аж. Энэ мэт зэрэглэл буурахад гарах эрсдэл их бий. Зэрэглэл сайтай улс оронд хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, эдийн засаг сайжрах, зээлийн хүү буурах нөхцөл бүрддэг байна. Харин манайд гаднын хөрөнгө оруулалт буурсан энэ үед дайран дээр давс гэгчээр зээлжих зэрэглэл буурах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж улам цааш түлхэх шалтгаан болоод байна. Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал ; Ж.Үнэнбат "Зээлийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд тогтоож байгаа. Тэдгээр байгууллагууд тухайн улсын зээл аваад буцааж төлөх байдлыг үнэлдэг.
Манай төсөв мөнгө, төсвийн тэнцэл зэрэг нь зэрэшэл бууруупахад нөлөөлж байгаа. Ингэснээр гадаад зах зээлээс зээл авах, бонд босгоход илүү үнэтэй зардал гарна. Тиймээс зээлийн зэрэглэлд нөлөөлж буй хүчин зүйлс болох мөнгөний бодлого, төсвийн сахилга бат зэргийг сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлг шаардаж байна” гэв. Үүнээс гадна манай улсын зургаан банк дээрх агентлагуудаар зээлжих зэрэглэлээ тогтоолгодог бөгөөд одоогоор В-хэсэгт нь байгаа юм. Үүнд улсын зээлжих зэрэглэл ч нөлөөлдөг аж. Учир нь тухайн улсын зээлжих зэрэглэл муу бол компани, банк, санхүүгийн байгууллага хэчнээн сайн үзүүлэлттэй байгаад ч улсынхаа зэрэглэлээс дээш тогтоогдох боломжгүй юм байна. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкуудын зээл авах нөхцөлд нөлөөлж банкууд олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход хүүгийн зардал нь өндөр тогтдог аж. Энэ мэтээр эдийн засгийн тэр дундаа хөрөнгө оруулалт татахад, бонд босгоход нөлөөлж буй зээлжих зэрэглэлээ ахиулахад төсөв, мөнгөний бодлого зөв, хямралыг даван туулах төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнтэй байх хатуу шаардлагыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл шаардаж байна.
Ц.Баасансүрэн /Үндэсний шуудан/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?